
Гүрж улсын Батуми хотод шатрын 8, 10, 12 насныхны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 22-ноос долоодугаар сарын 2-ны хооронд болов. Дэлхийн шатрын холбооны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан тус тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс 12 хүртэлх насны охидын ангилалд И.Цэлмүүн хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр шатрын өсвөрийн Дэлхийн цомоос медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж байгаа бөгөөд тус тэмцээний үеэр зохион байгуулсан шатрын бодлого бодолтын тэмцээнд түрүүлжээ.
И.Цэлмүүн шатрын өсвөрийн дэлхийн цомоос медаль хүртсэн Монголын анхны тамирчин болов | ||
Үзсэн: 185 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.