Шууд Chart

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил 80 хувьтай байна

2023-06-30 12:06:45

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхлэхэд 11 хоногийн хугацаа үлдээд байна.

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комисст 218 хүн ажиллаж байгаа бөгөөд бэлтгэл ажил 80 хувьтай хангагдсан.

Энэ онд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Баяр наадмын 11, 12-ны тасалбарыг тусад нь борлуулахаар төлөвлөсөн.

Баяр наадмаар олон нийтэд үзүүлэх соёл, урлагийн болон бусад арга хэмжээний хөтөлбөрийг эцсийн байдлаар баталсан. Наадмын үйл ажиллагаа долоодугаар сарын 6-ны өдөр Шагайн харвааны өсвөр болон ахмадын аварга шалгаруулах хэсгийн тэмцээнээр эхэлнэ.

Албан ёсны арга хэмжээ долоодугаар сарын 9-нд “Дээлтэй Монгол” наадмаар эхлэх юм. Харин төрийн ёслолын албан ёсны арга хэмжээ долоодугаар сарын 10-нд Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх ёслол, цэргийн жагсаалаар эхэлнэ. Долоодугаар сарын 13-нд Хүй долоон худагт Уяачдын наадмыг зохион байгуулснаар наадам албан ёсоор өдөрлөнө.


Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил 80 хувьтай байна  
Үзсэн: 933 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй