Шууд Chart

3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлууд үргэлжилж байна

2023-06-30 13:49:41

Баянгол дүүргийн 1, 3, Баянзүрх дүүргийн 11, Сүхбаатар дүүргийн 4, 7, Хан-Уул дүүргийн 10, Чингэлтэй дүүргийн 6, 16 дугаар хорооны заагдсан байршлуудад 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулах, сандал хогийн сав байрлуулж, гэрэлтүүлэг суурилуулах ажлууд тус тус хийгдэж ашиглалтад орлоо.
 
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ хийж гүйцэтгэсэн.
 
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, эрүүл мэнд, спортыг дэмжих, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн талбайг засаж тохижуулах зорилгоор заагдсан байршлуудад 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулах, тохижуулах ажлууд хийгдэж байна. 
 

3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлууд үргэлжилж байна  
Үзсэн: 2318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй