Шууд Chart

"Хүчит Шонхор" захад оногдуулсан торгуулийг цуцлахгүй гэв

2013-07-26 14:50:58

“Хүчит шонхор” захын удирдлагуудаас дарамт шахалт их ирдэг, түрээсийн төлбөр хэтэрхий өндөр байдаг талаар түрээслэгчид  байнга гомдол гаргадаг, мөн өнгөрсөн сард ШӨХТГ-аас тус захад шалгалт хийж, багагүй зөрчил илрүүлснээс үүдэн “Хүчит шонхор” ХХК-ийн захирал Т.Сайнхүүд 110 сая төгрөгөөр торгох албан бичиг хүргүүлсэн байдаг.

Тэгвэл тус захын удирдлагуудаас ШӨХТГ-ын дарга О.Магнайд хандаж 110 сая төгрөгийн торгуулийг хүчингүй болгох хүсэлт тавьжээ.  Үнний хариуд  “ШӨХТГ-ын даргаар ажиллаж эхэлсэн цагаас хойш тус захтай холбоотой санал гомдол ерөөсөө тасраагүй. Манай байгууллагын зүгээс гурван ч удаа анхааруулга хүргүүлсэн ч тоогоогүй. 110 саяын торгуулийг хүчингүй болгох хүсэлт миний нэр дээр ирсэн. Торгуулийг хүчингүй болгох боломжгүй гэсэн албан бичгийг өнөөдөр явуулсан” хэмээн О.Магнай дарга мэдэгдсэн байна.  


"Хүчит Шонхор" захад оногдуулсан торгуулийг цуцлахгүй гэв  
Үзсэн: 1362 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-07-28 11:36
barilgiin ajil deeree bairlaj ajillah tuslah ajilchin yaaraltai ajild avna. doorhi utsaar holboo barina uu. SONGODOG ORGOO: 96216660, 89212342

Бидэнтэй нэгдээрэй