Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй техникийн туслалцааны (ТТ МОН-10388) Ахмад настанд зориулсан тусламж үйлчилгээний чадавх бэхжүүлэх төслийн хүрээнд ахмад настанд тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үндэсний сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа.
Сургагч багш нь ахмад настанд зориулсан урт хугацааны тусламж, үйлчилгээний (УХТҮ) систем, бодлого, санхүүжилт болон, суурь бүрэлдэхүүн хэсгүүд, ахмад настны эрсдэлийн илрүүлэг, үнэлгээ, хэрэгцээний цогц үнэлгээ хийх, эрсдэлийн түвшинд тохирсон цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх болон холбогдох хууль, дүрэм, журмуудын хэрэгжилтийг ханган ажиллах юм.
Түүнчлэн тус сургалтыг амжилттай дүүргэсэн оролцогчид цаашид ахмад настанд чиглэсэн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг сайжруулах, холбогдох салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангах зорилгоор орон нутагт энэхүү сургалтыг давтан зохион байгуулна.
Ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах хүрээнд бэлтгэж буй сургагч багшийн сургалтад ГБХНХЯ, ХХҮЕГ, Монголын Ахмадын Холбоо, Геронтологийн үндэсний төв, Эрүүл мэндийн яам, Монголын сумын эрүүл мэндийн төвийн нэгдсэн холбоо, МУЗН, дүүргүүдийн халамжийн асуудал хариуцсан нэгжийн төлөөлөл болох 60 хүн хамрагдлаа гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
| Ахмад настанд тусламж үйлчилгээ үзүүлэх үндэсний сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа | ||
| Үзсэн: 146 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.