Шууд Chart

Чөлөөтийн "Шилдэг-8"-ын анхдугаар тэмцээн эхэллээ

2026-03-04 13:31:41

 

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит "Шилдэг-8"-ын анхдугаар тэмцээн Орхон аймгийн Эрдэнэт хотын “Хангарьд” ордонд  эхэллээ.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 74, 97 кг, эмэгтэйчүүдийн 50, 57, 68 кг-ын жин дэх урьдчилсан болон хагас шигшээ, медалийн төлөөх барилдаанууд явагдана.

 Энэ удаагийн тэмцээний үеэр дотоодын шилдэг тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр олимпын зургаан жингээр хүч сорих юм.

Тус тэмцээнийг “ТВ9”, “МNB”-ийн  “Sport” сувгаар шууд дамжуулалж байна.


Чөлөөтийн "Шилдэг-8"-ын анхдугаар тэмцээн эхэллээ  
Үзсэн: 104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй