Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг үүрэгт ажлаа хүлээж аваад Баруун бүсийн Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хангайн бүсийн Баянхонгор, Өвөрхангай, Архангай, мөн Сэлэнгэ зэрэг нийт 8 аймгуудад өвөлжилтийн нөхцөл байдал, орон нутагт тулгамдаж буй цаг үеийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж, орон нутгийн удирдлага, алба хаагч, иргэд, малчидтай уулзаж “Шинэ хоршоо–Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаж, санал, дүгнэлт боловсруулж ажилласан.

Орон нутагт ажиллаж байх үеэрээ зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга хэмжээ авах чиглэлээр ажиллаж, аймаг, сумдын Эрүүл мэндийн төвүүд, Онцгой байдлын байгууллагын салбар, нэгжүүдэд улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, цас ихээр орж зам даваа гүвээ хаагдсан аймаг сумдад автогрейдер, ковш мөн тонн өвс тэжээл, шатахууны асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

Мөн зарим бүс нутгаар цас их орсон зэргээр нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 50 орчим хувьд зудын эрсдэл их байсан боловч Засгийн газар, Улсын онцгой комисс, аймаг, сумдын онцгой комисс, малчид иргэд хамтран авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд улсын хэмжээнд эрсдэлийг тодорхой хувиар бууруулж хүндрэл багатай даван туулж чадлаа.

Цаашид агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул аймаг, сумдын Онцгой комисс анхаарч ажиллах шаардлагатай байгааг МУ-ын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг онцолж хаваржилтын болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх чиглэлээр Улсын Онцгой комисс, аймгуудын Онцгой комисст холбогдох үүрэг даалгавруудыг хүргүүлж ажиллалаа.
| УОК: Хаваржилтын бэлтгэл ажилд анхаарч ажиллана | ||
| Үзсэн: 162 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.