Шууд Chart

Матад суманд Отрын штаб байгуулжээ

2024-01-11 13:55:11

Булган, Гурванзагал, Баянтүмэн сумдын нэгдсэн отрын штаб Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн "Хонгорын овоо" гэдэг газарт байгуулагдлаа.

Отрын штабын бүрэлдэхүүнд Матад сумын багийн Засаг дарга, Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтэн, Сумын төлөөлөгч нар малын эрэлд явж байгаа иргэдэд түр байрлах байр, эрүүл мэндийн үйлчилгээ, малын мэдээллийг нэгтгэн хүргэн ажиллаж байгаа юм.

Байршил:

N 47.57822
E 116.54350

Мөн отрын штабт аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын дарга нар хуваарийн дагуу хяналт хийж газар дээр нь ажиллаж байна гэж Дорнод аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 


Матад суманд Отрын штаб байгуулжээ   
Үзсэн: 817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй