Шууд Chart

“Соёлын боловсрол-нэг монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ

2026-05-04 16:53:42

Сүхбаатарын талбайд өнөөдөр “Соёлын боловсрол-нэг монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ. Өдөрлөгт 27 байгууллагын 400 орчим хүн хамрагдсан бол тэнд тамирчин, дасгалжуулагч нар идэвхтэй, тогтмол дасгал хөдөлгөөн хийсний дүнд эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлсэн сайн туршлагаасаа хуваалцсан нь ирсэн хүмүүст сонирхолтой байв.

Мөн Үндэсний шигшээ багийн тамирчид тив, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өндөрт мандуулах замдаа туулсан бэрхшээл, уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимээр алдрын оргилд гарсан замналаа хуучилж, хүүхэд залууст спортоор хичээллэх эрмэлзлийг төрүүлж байлаа.

Нийтийн биеийн тамир тамирыг сурталчилан таниулах чиглэлээр “Шугаман бүжиг”, “Uuree dance” бүжгийн үзүүлэх тоглолт, аэробик, таеквондо, гимнастик, Спортын дунд сургуулийн үзүүлэх тоглолт зохион байгуулж, иргэд хамтран дасгал хөдөлгөөнд идэвхтэй хамрагдлаа.

Мөн Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс сорил авч зөвлөгөө өгсөн бөгөөд хоол зүй, биеийн жингийн индекс тодорхойлох үйлчилгээ үзүүлж байна.


“Соёлын боловсрол-нэг монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ  
Үзсэн: 121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй