2023 онд нийт 560 км авто зам ашиглалтад хүлээн авлаа.
Олон жил удааширсан Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгал, дөрвөн эгнээ авто замын хөдөлгөөнийг бүрэн нээсэн.
Шинэ сэргэлтийн "Таван цагариг" зорилт дэвшүүлж Монгол Улс урд, хойд хөрш Ази Европыг холбосон авто замын босоо 5, хэвтээ 2 коридортой болохоор ажиллаж байна.
Ингэснээр Монгол Улс бүх аймгийн төвүүдээ өөр хооронд нь хатуу хучилттай авто замаар холбох Мянганы замын хоёр дахь довтолгоог эхлүүлж байна.
Тухайлбал, Хэнтийн Дадалаас Ховдын Булган, Дорнодын Халхголоос Баян-Өлгийн Цагааннуур хүртэл, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дорнодоос БНХАУ руу, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатараас ОХУ руу холбогдох авто замын 7 коридортой болох юм гэж ЗТХЯ-наас мэдээллээ.
| 2023 онд нийт 560 км авто зам ашиглалтад хүлээн авчээ | ||
| Үзсэн: 1009 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.