2024 оны гуравдугаар сарын 25-ны өдөр шар усанд автсан нийт 5 удаагийн дуудлага, мэдээллийн дагуу нийт 44 алба хаагч, 14 автомашин, 3 мотопомптой ажиллаж 64 тонн соруулж, 10 метр шугам онгойлголоо.
Тодруулбал:
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 7 дугаар байрны урд хэсэгт ус тогтож, иргэд зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тухай дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсээс 13 алба хаагч, 2 мотопомп, 2 машин, хорооноос 3 ажилтан нийт 16 ажилтан, алба хаагч, 2 мотопомп, 2 машинтайгаар ажиллаж, 30 тонн ус соруулсан.
Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо 118-р сургуулийн урд Яармагийн замд тогтсон усыг ГУББГ-аас 3 рейс 24 тонн, дарагдсан ф 300 хуванцар хоолойн шугмыг ил гарган гаргалгааг 1 рейс 4 тонн усаар 10 м газар буудан онгойлгох ажлыг 8 ажилтан 3 техниктэй хийж гүйцэтгэсэн.
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Архивчдын гудамжны авто зам дээр тогтсон усыг соруулах ажлыг ГУУБГ-аас 13 ажилтан 7 техниктэй ажиллаж борооны ус зайлуулах худаг руу оруулж урсган, усны машинаар 8 рейс 68 тонн ус соруулан ажиллалаа.
Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгой 2-6 тоотод шар ус орсон мэдээллийн дагуу 10 тн ус соруулж, Багануур тохижилт ААТҮГ-аас шуудуу татахаар ажиллаж байна.
Налайх дүүргийн 8-р хороо Нарлагийн 16-11 тоотод айл усанд автсан дуудлагаар 8 метр шороон далан босгож, 150 метр 20 хово шороо асгаж хүчитгэх ажлыг албан хаагчид, 1 экскаватор, 3 хово маркийн автомашин, 41 алба хаагч 9 нэгж техник тус тус хийж гүйцэтгэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
| Шар усны үерт автсан дуудлагаар ажиллажээ | ||
| Үзсэн: 721 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.