Шууд Chart

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

2026-07-18 10:40:24

Өнөөдөр (2026.07.18) баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун болон говийн аймгуудын зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер, ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Иймд иргэд та бүхэн:

• Цаг агаарын урьдчилсан мэдээ, мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлгийг тогтмол хүлээн авах
• Уулын ам, голын сайр, гуу жалга, нам дор газраар зорчихгүй байх
• Хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байх
• Болзошгүй эрсдэлтэй бүсээс урьдчилан холдож, аюулгүй байршилд байрлах
• Үерийн ус тогтсон болон урсаж байгаа хэсгээр автомашинтай болон явганаар зорчихгүй байх
• Гол, мөрний эрэг дагуу бууж суурьшихгүй байх
• Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах
• Цаг агаар, усны түвшний сэрэмжлүүлгийг тогтмол хүлээн авч, аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ-аас зөвлөж байна.


Үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна  
Үзсэн: 62 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй