Аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан Монгол Улсын хэмжээнд аймаг, орон нутаг бүр “Ногоон аялал жуулчлал-Монголын эко ирээдүй, Тогтвортой аялал жуулчлал” зорилгын хүрээнд хариуцлагатай, байгальд ээлтэй, зөв хандлага дадал хэвшлийг төлөвшүүлэх, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Хариуцлагатай аялъя” нөлөөллийн аяныг хэрэгжүүлж байна.
Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан “Ногоон, хариуцлагатай аялал” жуулчлал нь байгаль орчны доройтлыг бууруулах, бүс нутгийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, түүх, соёлын өвийг хамгаалах, аялагчдын ёс зүйтэй, зөв хандлагыг төлөвшүүлэхэд чухал нөлөөтэй билээ.
Түүнчлэн аялагчид болон нутгийн иргэд хооронд эерэг харилцаа, харилцан хүндэтгэлийг бий болгож, байгалийн үнэ цэн, өгөөжийг үнэлэн хамгаалах ухамсрыг төлөвшүүлэх ач холбогдолтой юм.
Иймд хариуцлагатай аяллын соёлыг төлөвшүүлэх энэхүү үйл хэрэгт бүх шатны орон нутгийн төрийн байгууллагууд, аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжүүд, иргэний нийгэм болон хэвлэл мэдээлэл, цахим орчны сувгуудыг идэвхтэй хамтран ажиллахыг уриалж байна.
Аялагч бүр байгальд ээлтэй, ёс зүйтэй, хариуцлагатай хандлагыг эрхэмлэн, эх орныхоо үзэсгэлэнт байгаль, соёлын өвийг хайрлан хамгаалж, зөв дадал хэвшлийг түгээн дэлгэрүүлэх замаар тогтвортой хөгжилдөө бодит хувь нэмрээ оруулахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас уриалж байна.
| Хариуцлагатай аялъя | ||
| Үзсэн: 58 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.