Шууд Chart

Б.Уянга: Боомтын үйл ажиллагаа, уурхайн төлөвлөлт хоршиж байж экспорт нэмэгдэнэ

2024-03-27 09:41:00

Боомтын сэргэлт үндэсний форум хоёр өдрийн турш үргэлжиллээ. Форумд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга оролцож, уул уурхайн төслүүдтэй холбоотой боомтын тухайн төслөөс гарч байгаа бүтээгдэхүүний гарц, цаашдын төлөвлөлтийн төсөөллийн талаар түүнчлэн аль боомтууд дээр ачаалал үүсэх талаар илтгэл хэлэлцүүллээ.

Мөн аж ахуйн нэгжүүдийг боомтын сэргэлттэй холбоотойгоор хэрхэн дэмжиж болох агуулга бүхий хэлэлцүүлэгт панелистаар оролцсон.

Боомтын үйл ажиллагаа ашигт малтмал, уурхайн үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Тиймээс үйл ажиллагаа маш сайн хоршиж байж уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх юм. Экспорт нэмэгдсэнээр ашигт малтмалын татвараас орж ирэх орлого, төсөвт төвлөрөх орлого нэмэгдэнэ, ингэснээр баялгийн сангийн үндэс суурь бэхэжнэ.


Эх сурвалж: УУХҮЯ


Б.Уянга: Боомтын үйл ажиллагаа, уурхайн төлөвлөлт хоршиж байж экспорт нэмэгдэнэ  
Үзсэн: 562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй