Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Олон улсын инженерийн сургууль байгуулах гэрээг ШУТИС-ийн ректор Т.Намнан, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн их сургуулийн намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жанфен нар үзэглэв.
Гэрээ байгуулахад Боловсролын сайд П.Наранбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд дарга Бао Шианхуа, Боловсролын танхимын дэд дарга Ван Вэй тэргүүтэй хоёр талын төлөөлөгчид байлцлаа.
Гэрээний хүрээнд шинэ мэдлэг, технологийг хөгжүүлэх, нэн шаардлагатай байгаа инженерийн чиглэлийн хүний нөөцийг бэлтгэх Олон улсын инженерийн сургуулийг Шинэ Зуунмод хотод байгуулах төслийг хэрэгжүүлнэ. Ингэснээр хоёр талын боловсролын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, бүс нутгийн бүтээлч эдийн засаг, худалдааны дэд бүтцийг дэмжихэд хувь нэмэр оруулах боломж бүрдэж байна.
| Олон улсын инженерийн сургууль байгуулна | ||
| Үзсэн: 561 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.