Нийслэлийн хэмжээнд үер усны аюулаас урьдчилан сэргийлж ажиллаж байна.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газраас өдөр тутмын бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд нийт 162 алба хаагч, 48 тусгай зориулалтын техник хэрэгсэл автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.
Нийслэлийн Онцгой комисс болон есөн дүүргийн Онцгой комиссын шуурхай штабт нийт 21 алба хаагч, ус тогтдог 41 байршилд, 60 мотопомпны бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа юм.
Долоодугаар сарын 10-ны өдрийн 19:00 цагаас долоодугаар сарын 11-ний өдрийн 05:00 цаг хүртэл Улаанбаатар хотод орсон борооны улмаас Геодези, усны барилга байгууламжийн газар (ГУББГ)-т гурван дуудлагаар 26 ажилтан, албан хаагч, нийт 12 байршилд үүрэг гүйцэтгэв. Үүнд:
•Насос худгуудыг ажиллуулж, хоёр байршилд гэмтэл засварын ажлыг гүйцэтгэлээ.
•Ус соруулах ажлын хүрээнд нэг байршилд помп ашиглан 500 тонн ус соруулж, таван байршилд усны машинаар нийт 29 рейсээр 209 тонн ус соруулан ажиллаж байна. Мөн борооны ус зайлуулах шугамын бөглөрлийг гаргаж, сувагт хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэн зайлуулав.
Долоодугаар сарын 11-ний өдрийн 08:00-14:00 цаг хүртэл 1-2 мм бороо орох урьдчилан мэдээг Цаг уур орчны шинжилгээний газраас өглөө.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай штаб, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, завьт эргүүл, шүлхийн маршрутын бус хяналт зэрэг арга хэмжээнүүдэд нийслэлийн Онцгой байдлын газраас 314 алба хаагч, 85 нэгж техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.
Хүй долоон худагт нийслэлийн Аврах ангиас 12 алба хаагч, 4 автомашинтай, Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангиас 8 алба хаагч, 2 автомашинтай, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангиас 7 алба хаагч, 2 автомашин, нийт 27 алба хаагч, 8 автомашинтай үүрэг гүйцэтгэж буй.
Төв цэнгэлдэх хүрээлэнд иргэдийн аюулгүй байдлын хамгаалалтад Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 алба хаагч, 2 автомашин, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 алба хаагч, 2 автомашин, Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашин, нийт 21 алба хаагч 6 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
| Үер усны аюулаас сэргийлж, нийслэлийн Онцгой байдлын газрын 162 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна | ||
| Үзсэн: 81 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.