Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан

2026-07-10 15:04:55

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Долоодугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр, 11-ний өдөр Хэнтий аймгийн нутгийн хойд хэсгээр их хэмжээний бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  Долоодугаар сарын 11-ний өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 


  07-р сарын 10-ны 20 цагаас 07-р сарын 11-ний 20 цаг хүртэлх 

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, Хангайн уулсаар нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. 

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 27-32 хэм, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө сэрүүсэж 15-17 хэм дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө сэрүүсэж 17-19 хэм дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө сэрүүсэж 13-15 хэм дулаан байна. 


  

2026 оны 07-р сарын 12-ноос 2026 оны 07-р сарын 16-ныг хүртэлх 

цаг агаарын урьдчилсан төлөв

 Долоодугаар сарын 12-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 12, 13-нд говь, талын нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар сэрүүхэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-наас ихэнх нутгаар дулаарна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан   
Үзсэн: 80 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй