Шууд Chart

Морин циркийн үзүүлбэр, урлагийн тоглолт болно

2026-07-11 10:47:24

“Дэлхийн адууны өдөр”-ийн хүрээнд Хүй долоон худагт зохион байгуулагдах баярын хөтөлбөрийн онцлох үзүүлбэрүүдийн нэг болох морин циркийн үзүүлбэр, урлагийн тоглолт 2026 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Монгол адууны соёлын хүрээний Төв талбайд болно.

Тус үзүүлбэр нь хурд, хүч, тэнцвэр, авхаалж самбаа, өндөр төвлөрөл шаарддаг бөгөөд давхиан дунд эмээл дээр зогсох, морин дээрээс нум сум харвах, хөдөлгөөний нарийн зохицлыг харуулсан олон төрлийн үзүүлбэрээр үзэгчдэд хүрдэг.

Монголын морин циркийн уран бүтээлчид олон жилийн турш үндэсний өв уламжлал, морины ур чадварт тулгуурласан энэхүү урлагийг хөгжүүлж, дотоодын болон олон улсын тайзнаа Монголын морин соёл, циркийн урлагийг сурталчилж ирсэн билээ.


Морин циркийн үзүүлбэр, урлагийн тоглолт болно  
Үзсэн: 73 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй