Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хязаалангийн уралдаан өнөөдөр Хүй долоон худагт боллоо.
Хурдан морины салбар, хорооны гишүүн Г.Ялалт "Үндэсний их баяр наадмын хязаалангийн уралдаанд 243 хүлэг бүртгүүлснээс сэрвээний өндөр болон насны шүүлтүүрээр хасаж, нийт 180 хурдан үрээ гарааны зурхайгаас хөдөлсөн" гэлээ.
Хязаалан насны морьдын уралдаанд Төв аймгийн Бүрэн сумын харьяат, Монгол Улсын Манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ.
Аман хүзүүнд Төв аймгийн Сүмбэр сумын уяач Б.Чулуунсүхийн халтар, Айргийн гуравт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Г.Ганчулууны хээр, айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Ц.Амарсанаагийн бор халзан, айргийн тавд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Ц.Мягмардоржийн бор үрээ тус тус хурдаллаа.
Хязаалан насны морь унаж уралдсан хүүхдүүд:
Түрүү: О.Мөнх-Эрдэнэ,
Аман хүзүү: М.Билэгдэмбэрэл,
Айргийн гурав: Ш.Сүлд-Эрдэнэ,
Айргийн дөрөв: С.Өлзийбаяр,
Айргийн тав: Э.Мөнхсайхан

| Манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр хязаалан түрүүллээ | ||
| Үзсэн: 93 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.