Шууд Chart

Аймаг, сумын Үндэсний бөхийн холбооны удирдлагуудын Анхдугаар чуулган боллоо

2025-03-22 13:03:58

Аймаг, сумын Үндэсний бөхийн холбооны удирдлагуудын Анхдугаар чуулган амжилттай болж өндөрлөлөө. Тус чуулганд 21 аймаг, 4 дүүрэг, 136 сумдын Үндэсний бөхийн холбоог төлөөлсөн 187 төлөөлөгч оролцлоо. Уг чуулганаар:
 
-“Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д оруулах санал,
 
-Аймаг, сумдын баяр наадмын бөхийн барилдаан түүний зохион байгуулалттай холбоотой санал хүсэлт,
 
-Орон нутгийн үндэсний бөхийн хөгжил, өнөөгийн түвшин, үнэлэлт дүгнэлт болон жаяг дэгийн багийн гишүүдийн ёс зүй,
 
-Монгол бөх- хүүхэд, залуучуудын ёс суртахуунд үзүүлэх эерэг нөлөөллийг хэрхэн нэмэгдүүлэх,
 
-Орон нутгийн бөхийн холбоодод тулгамдаж буй асуудлууд зэрэг сэдвийн хүрээнд төлөөлөгчид санал дэвшүүллээ.
 
Анхдугаар чуулганд оролцогсодын санал дүгнэлтээр төлөөлөгчид МҮБХ-нд доорх ЗӨВЛӨМЖ-ийг хүргэсэн байна.
 
1. “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д оруулах саналуудыг нэгтгэн хууль тогтоогчдод хүргэн түүний хэрэгжилтэнд анхааран ажиллах,
 
2. Даяаршлын үед Монгол бөхийн түүх, ёс уламжлал, Эрийн гурван наадмыг өсвөр үе, хүүхэд залуучуудад таниулан сурталчлах, өвлүүлэн үлдээх, хайрлан хамгаалах зорилгыг хэрэгжүүлэхээр ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт Эрийн 3 наадам, Монгол бөхийн түүх, ёс уламжлалын тухай хичээлийг оруулан ажиллах саналыг эрхэлсэн яам, Боловсролын газарт хүргүүлж хэрэгжилтэнд анхааран ажиллах,
 
3. Жаяг дэгийн багийн гишүүдийг чадавхижуулах сургалт, уралдааныг тогтмол зохион байгуулж ажиллах, оролцогчдод мэргэжлийн үнэмлэх гэрчилгээг олгож баяр наадам зохион байгуулах комисст оруулж ажиллуулах,
 
4. Салбар холбоо зөвлөлийн чуулганыг 2 жил тутам зохион байгуулах,
 
5. МҮБХ-оос сум, аймгийн салбар холбоод өсвөр бөхчүүдийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлж ажиллах,
 
6. Аймаг, сумын салбар холбоодын улсын бүртгэл, бүтэц зохион байгуулалт, чиг үүргийг тодорхойлж, тогтмол үйл ажиллагаа явуулахад хамтран ажиллах зэрэг зөвлөмж хүргүүлжээ.

Аймаг, сумын Үндэсний бөхийн холбооны удирдлагуудын Анхдугаар чуулган боллоо  
Үзсэн: 126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй