
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Монголын Тариаланчдын Үндэсний Холбоо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ХХААБ), Дэлхийн Байгаль Орчны Хөгжлийн Сан (ДБОХС), Ногоон сан, Дорнод Монголын Хуурай Хээрийн Тогтвортой Ландшафт, Биологийн Олон Янз Байдлын Хамгаалал төсөл хамтран Дархан-Уул аймагт нөхөн сэргээгдэх тариалангийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уг арга хэмжээ нь “Зүүн бүсийн залуу тариаланчдын холимог тариалангийн менторшип хөтөлбөр”-ийн явц, үр дүн, ололт, сургамжийг тариаланчидтай хуваалцах зорилготой юм. Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атрын IV” аяны хүрээнд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн салбарт инноваци, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх зорилготой “ТЕХНОЛОГИЙН 7 ХОНОГ” арга хэмжээний нэг хэсэг болон зохион байгуулагдсанаараа онцлог юм.
Холимог тариалангийн системийн хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт боллоо | ||
Үзсэн: 209 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.