Шууд Chart

Цэргийн бүжигчид “Гоцлол бүжигчдийн улсын II уралдаан”-нд амжилттай оролцжээ

2025-05-07 08:54:45

Монголын бүжгийн урлагт "Цэргийн бүжиг" хэмээх хүчирхэг урсгалыг бий болгож, эгнээнээсээ олон арван алдартан, гавьяатуудыг төрүүлсэн ЦДБЭЧ-ын бүжигчид уран бүтээлийн амжилт дүүрэн байна.

Монгол Улсын Ардын багш, гавьяат жүжигчин, профессор Гарамын Долгорсүрэнгийн нэрэмжит Гоцлол бүжигчдийн улсын II уралдаан-нд тус чуулгаас  найман бүжигчин оролцсоноос бүжигчин, дэд ахлагч А.Эрдэнэбаяр "Эрэгтэй бүжигчдийн төрөл"-д Тэргүүн байр, бүжигчин Б.Уянгатөгөлдөр "Эмэгтэй бүжигчдийн төрөл"-д ТЭРГҮҮН БАЙР-ын шагналыг тус тус хүртэж, бүжигчин С.Хонгорзул, Б.Саранцэцэг нар шагналт байр эзэлсэн сайхан амжилтыг үзүүллээ.

Тэртээх 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон Монгол Ардын Хувьсгалт Цэргийн дуу танцны ансамблийн бүжигчин байлдагч Ц.Сэвжид (БНМАУ-ын Ардын жүжигчин, ХХ зууны манлай бүжиг дэглээч) тэргүүтэй цэргийн бүжигчдийн ажил үйлс, алдар сууг үргэлжлүүлсэн манай хамт олон бахархалт түүхээ бас нэгэн сайхан амжилтаар бататгалаа.


Цэргийн бүжигчид “Гоцлол бүжигчдийн улсын II уралдаан”-нд амжилттай оролцжээ   
Үзсэн: 199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй