Шууд Chart

Д.Батлут Цэргийн байгууллагуудын бүтэц, орон тооны харьцаанд дүн шинжилгээ хийж, санал боловсруулах үүрэг өглөө

2026-06-20 09:22:28

Батлан хамгаалахын сайдын өргөтгөсөн шуурхай хуралдаанаар Батлан хамгаалах яамны харьяа газрууд,  төрийн цэргийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны орон тооны харьцааны асуудлыг хэлэлцлээ.

Сайд Д.Батлут Цэргийн байгууллагын дээд шатанд хэт төвлөрсөн, нүсэр бүтэц бий болсон нь дунд болон доод шатны нэгжүүдийн хүний нөөцийн бодлогод сөргөөр нөлөөлж, офицер, ахлагчдын ажлын ачаалал, дарамтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ажлын бүтээмж, чанарт нөлөөлөх, улмаар тайван цагийн осол, зөрчил гарах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байгааг онцлон анхааруулав.

Иймд сайдын зүгээс төрийн цэргийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, ажлын байрны ангилал, цэргийн цолны зэрэглэл, удирдах болон гүйцэтгэх албан тушаалын харьцаанд иж бүрэн үнэлгээ хийж, шаардлагатай өөрчлөлтийн санал боловсруулах үүргийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад өглөө гэж Батлан хамгаалахын яамнаас мэдээллээ.

 


Д.Батлут Цэргийн байгууллагуудын бүтэц, орон тооны харьцаанд дүн шинжилгээ хийж, санал боловсруулах үүрэг өглөө  
Үзсэн: 85 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй