Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан оюутан, залуучуудад зориулсан даатгалын уян хатан зохицуулалтыг танилцуулах хэлэлцүүлэг өчигдөр буюу /2026.06.19/ боллоо.
Уулзалтад УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал нар оролцож, ГБХНХЯ-ны Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга В.Рэнцэнханд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулав.
Хэлэлцүүлгийн модератороор Социал Демократ Монголын Оюутны Холбооны Дэд Ерөнхийлөгч Е.Нурбулан, панелистаар ГБХНХЯ-ны Сайдын зөвлөх Г.Саран, Социал Демократ Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч Н.Лхагвабаяр, Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч Б.Мягмарrenчин, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 4-р түвшний оюутан, хувиараа бизнес эрхлэгч Т.Цолмон нар оролцож, оюутны хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн даатгалын шинэ зохицуулалтын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачилсан энэхүү уян хатан зохицуулалт батлагдсанаар суралцангаа ажил эрхэлж буй залуус цалингаа шимтгэлгүйгээр бүтэн авч санхүүгээ шийдвэрлэхээс гадна 25 наснаас өмнө шимтгэлээ нөхөн төлөх, ирээдүйн нийгмийн баталгаагаа хадгалах, хууль ёсны гэрээгээр ажиллан туршлага хуримтлуулах бодит боломж бүрдэх юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
| “Оюутны хөдөлмөр эрхлэлт ба нийгмийн даатгалын шинэ зохицуулалт” хэлэлцүүлэг боллоо | ||
| Үзсэн: 77 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.