
“Олон нийтийн оролцоотойгоор ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээний систем”-ийг бэхжүүлэх нь төслийг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлээд байна.
Төсөл Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ачлалт хүүхдүүд” ТББ-уудад хэрэгжжээ.
Төсөлд хамрагдсан ахмадуудыг нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн байдлаар нь гурван түвшинд ангилж, нэг загварын үйлчилгээг гурван өөр газар туршиж, бодит үнэлгээг хийсэн байна.
Туршилтын төсөлд 14 мянга гаруй ахмад оролцсоноос 3700 гаруйд эрсдэлийн үнэлгээ хийж, 400 гаруй ахмадад 4-6 жилийн хугацаатай кейс менежмент буюу эрүүл мэнд, нийгэм хамгааллын цогц үйлчилгээг хүргэж ажилласан байна.
Ахмад настны тухай хуульд асаргааны хувилбарт үйлчилгээг нэвтрүүлэхээр тусгасан.
Асаргааны хувилбарт үйлчилгээ авах иргэний асаргааны шаардлагын хэрэгцээг орон нутгийн асаргааны даатгал хариуцсан ажилтан, комисс үнэлж, ахмад настны асаргааны хэрэгцээний түвшнийг тогтоодог жишиг олон улсад байдаг.
Жишээ нь, Япон улсад ахмад настны гэрээр очиж сэргээн засах болон ахуйн үйлчилгээ үзүүлдэг байгууллага бий. Тэд асаргаатай иргэнийг усанд оруулах, дасгал хөдөлгөөн хийлгэх эсвэл гэрийн ажилд нь туслах зэргээр үйлчилдэг байна. Үйлчилгээний зардлын зарим хэсгийг эрүүл мэндийн даатгалаас, зарим үйлчилгээг асаргааны даатгалын санхүүжилтээс авдаг. Харин асруулж байгаа иргэнээс үйлчилгээний төлбөрт 0-30 хувийг авдаг ажээ.
Олон нийтийн оролцоотойгоор ахмад настанд урт хугацааны тусламж үйлчилгээ нэвтрүүлэх төсөлд 14 мянга гаруй ахмад оролцжээ | ||
Үзсэн: 178 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.