Шууд Chart

"Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна

2025-11-28 16:50:54

Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулан "Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдааг энэ сарын 28-наас 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна.

Малчин, хоршоологчдын махыг дундын зуучлалгүйгээр шууд худалдан авах боломжтой.

Өргөтгөсөн худалдаанд Дархан-Уул, Булган, Архангай, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл болон Орхон аймгийн малчин, хоршоологчид оролцож байна.

УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын мэргэжилтэн З.Лхагвабаяр “Энэ удаагийн үзэсгэлэн худалдааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж байна. Үхрийн мах 14000 төгрөг, адууны мах 10500 төгрөг, хонины мах 12000 төгрөгөөр худалдаалж байна. Мөн үйлдвэрийн аргаар мах бэлтгэдэг найман ААН оролцож буй. Энэхүү үйл ажиллагаа зохион байгуулагдсанаар иргэд малчид, хоршоологчдоос ямар нэг дундын зуучлагчгүйгээр гар дээрээс мах, цагаан идээгээ авах боломжийг олгож байгаа юм. 21 аймгаас 10 аймаг үзэсгэлэн худалдаанд оролцож байгаагаас 38 малчин, хоршоологч оролцохоор бүртгүүлсэн. Өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Булган, Архангай, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Орхон аймгаас 15 малчин, хоршоологч өргөтгөсөн худалдаанд оролцож байна. Тус арга хэмжээнд оролцохыг хүссэн хүмүүс УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газарт хүсэлтээ ирүүлээрэй” гэлээ.


"Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна  
Үзсэн: 102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй