Шууд Chart

Өрх, сумын эрүүл мэндийн эмч сувилагч нарыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ

2025-11-27 17:51:03

Монгол, Турк хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой өнгөрсөн 2024 онд тохиосон бөгөөд энэ оны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийж, энэ үеэр харилцааны түвшинг ахилж, Стратегийн түншлэл тогтоосон билээ.

Турк Улстай олон талаар, тэр тундаа эрүүл мэндийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжиж байна.

Өнгөрсөн есдүгээр сард Туркийн эрүүл мэндийн сайдын айлчлалаас хойш хоёр улсын эрүүл мэндийн салбарын гурав дахь уулзалт өнгөрсөн өдрүүдэд боллоо. Улмаар дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр талууд тохиролцов.

  1. Монголын талаас эмч сувилагч нарыг сургах ба хамгийн түрүүнд өрх, сумын эрүүл мэндийн төвөөс хамруулна. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд манай улсаас 100 гаруй эмч, сувилагч тус улсад мэргэжил дээшлүүлжээ.
  2. Нярайн эндэгдлийг бууруулах эмч, эх баригч нярайн сувилагчийн ур чадвар сайжруулах сургалтыг зургаадугаар сард Улаанбаатар хотод хийхээр тохирцлоо.
  3. Зүрхний шигдээсийн эндэгдэлгүй болсон Турк улсын сайн туршлагыг өөрийн улсдаа нэвтрүүлэн ажиллахаар болов.
  4. Эмийн салбарт Турк улстай хамтран ажиллах маш өргөн боломж бий бөгөөд хамтарч ажиллах талаар санал солилцов. Турк улсын эрүүл мэндийн салбар нь сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж байгаа ба хавдрыг эмчлэх дархлааны эмийг 2026 онд бүтээхээр ажиллаж буй юм. Мөн эмийн хэрэгцээнийхээ 92 хувийг Европ стандартын дагуу үйлдвэрлэдэг улс юм.
  5. Даатгалын тогтолцоо үр дүн өгөөжтэй болгох чиглэлд мэргэжилтэн ирүүлэхээр урьлаа.

Түүнчлэн Турк Улсад эмчилгээ үйлчилгээ авч байгаа монгол иргэдийн тоо нэмэгдэж буйтай холбогдуулан Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн бүтцэд өөрчлөлтийг оруулан Гадаад эмчилгээний асуудал хариуцсан нэгжийг энэ оны хоёрдугаар сард шинээр байгуулсан. Тус нэгжийн хувьд БНТУ-ын Олон улсын эрүүл мэндийн үйлчилгээний корпорацтай (USHAS)-тай хамтран ажиллах Санамж бичгийг байгуулж тус улсын эмнэлгүүдэд тусламж, үйлчилгээ авч буй монгол иргэдэд тусламж, үйлчилгээг элдэв эрсдэлгүй, найдвартай авах боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоонд хүрлээ.

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Өрх, сумын эрүүл мэндийн эмч сувилагч нарыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ  
Үзсэн: 159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй