Шууд Chart

“Стрижи” баг уран нислэгийн үзүүлбэр үзүүлнэ

2025-05-22 09:07:06

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ сарын 25-ны өдөр тохионо.

Энэхүү түүхэн өдөрт зориулан ОХУ-ын уран нислэгийн "Стрижи" баг Миг-29 онгоцоо хөлөглөн дахин давтагдашгүй үзүүлбэрээ толилуулахаар Монгол Улсад ирээд байна. 

Ойн арга хэмжээний нэг хэсэг Буянт-Ухаа ОУНБ-д 2025 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 09:30 цагаас эхэлнэ.

Энэ өдөр Нисэх хүчин, иргэний нисэхийн он цагийн, түүх, бахархлыг харуулсан үзэсгэлэн, Цэргийн ёслолын жагсаал /техник, агаарын хөлгүүд/, Нээлттэй хаалганы өдөрлөг-Авиа шоу, Шүхрийн үзүүлэх тоглолт, ОХУ-ын “Стрижи” багийн уран нислэгийн үзүүлбэр, Агаарын бөмбөлөг хөөргөх арга хэмжээ, Урлагийн тоглолт, үдшийн цэнгүүн тус тус болно гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ. 


“Стрижи” баг уран нислэгийн үзүүлбэр үзүүлнэ   
Үзсэн: 192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй