Шууд Chart

“Аз жаргалын эрэлчин” Монголын анхны хүүхдийн дуулалт жүжиг Франц, Бельгийн тайзнаа тоглогдоно

2025-06-05 16:33:14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Аз жаргалын эрэлчин” улсын уралдаан үе шаттайгаар зохион байгуулагдсан.

Шалгарсан сурагчдаас бүрдсэн баг Монгол улс, Бүгд Найрамдах Франц улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Франц улсын нийслэл Парис, Бельги улсын нийслэл Брюселль хотод 2025 оны зургаадугаар сарын 28-наас долдугаар сарын 4-ний өдрүүдэд "Аз жаргалын эрэлчин" хүүхдийн дуулалт жүжгийг Франц сурагчидтай хамтран тоглох юм байна. Энэ нь  Монгол өв, соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой аж.

Мөн “Аз жаргалын эрэлчин” хүүхдийн дуулалт жүжиг Монголын хүүхдийн ордны тайзнаа 2025 оны зургаадугаар сарын 23-24-ний өдрүүдэд  тоглогдоно.

 

 

 


“Аз жаргалын эрэлчин” Монголын анхны хүүхдийн дуулалт жүжиг Франц, Бельгийн тайзнаа тоглогдоно   
Үзсэн: 288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй