
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн тандалт, судалгааны алба, Халдварт өвчний тандалт судалгааны албаны эмч нарын баг зургаадугаар сарын 28-аас долоодугаарын 9-ны өдрүүдэд Увс, Завхан, Архангай аймгуудад ажиллалаа. Тус хамтарсан багт Сүрьеэгийн тандалт, судалгааны албаны тархвар судлаач, Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Наранзул, Сүрьеэгийн үндэсний лавлах лабораторийн эрхлэгч, Анагаах ухааны магистр Б.Цэцэгтуяа, Хяналт шинжилгээ үнэлгээний тасгийн хяналтын эмч, тэргүүлэх зэргийн эмч П.Янжиндулам, хяналтын эмч, Анагаах ухааны магистр Э.Цогцэцэг, Халдварт өвчний тандалт судалгааны албаны Эмнэлгээс шалтгаалах халдварын тандалт сэргийлэлтийн тасгийн тархвар судлаач Г.Нарантуяа, тархвар судлаач Ж.Эрдэнэбаяр, Зооноз бруцеллёзын тандалт сэргийлэлтийн тасгийн тархвар судлаач, НЭМ-ийн магистр Д.Алтмаа, жолооч О.Очирсүх нар ажиллаа. Томилолтын хугацаанд дараах чиглэлээр аймгуудын Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлага, холбогдох мэргэжилтэнүүдтэй хамтран ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн.
Увс, Завхан, Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлагын баг болон асуудал хариуцсан мэргэжилтэнүүдтэй эхний уулзалтыг хийж, томилолтын ажлын зорилго, ажиллах тасаг нэгж, чиглэлийг танилцуулсан. Мөн дэмжлэгт хяналтын дараа тайлан, зөвлөмжийг танилцуулах уулзалтыг дээрх аймгуудын Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлагын баг болон асуудал хариуцсан мэргэжилтэнүүдтэй хийсэн.
Өмнөх жилүүдэд тухайн аймгуудад сүрьеэгийн тусламж үйлчилгээний чиглэлээр хийсэн дэмжлэгт хяналтын зөвлөмж, түүний хэрэгжилт.
2024 он болон 2025 оны эхний 6 сарын байдлаар сүрьеэгийн илрүүлэлт, өвчлөл, нас баралтын тархварзүйн байдал, лабораторийн шинжилгээний гүйцэтгэл, хүний нөөц, тоног төхөөрмжийн хэвийн үйл ажиллагаа, эм, лабораторийн оношлуур, урвалж бодисын хангалт, эмчилгээ, эмчилгээний хяналт, эмчилгээний үр дүн, урьдчилан сэргийлэх эмчилгээ, өрхийн болон ойрын хавьтлын хяналт, халдварын сэргийлэлт, хяналт, гүйцэтгэлийн санхүүжилт болон тулгамдсан асуудлын талаар ажлын байранд дэмжлэгт хяналт хийж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн.
Сүрьеэгийн эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, илрүүлэлт, хавьтлын хяналт болон Хүүхдийн сүрьеэ, чихрийн шижин, ХДХВ-ийн хавсарсан халдварын талаар ерөнхий мэдээлэл болон “Улаанбурхан өвчний үеийн халдварын сэргийлэлт, хяналтын арга хэмжээ”-ний талаар аймгийн нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдэд танхим болон цахим хосолсон сургалтыг 3 аймгийн 70 гаруй эмч, мэргэжилтэнүүдэд хийсэн.
Мөн Увс, Завхан, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмнэлэгт халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр дэмжлэгт хяналт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
ХӨСҮТ-ийн хамтарсан баг Увс, Завхан, Архангай аймгуудад ажиллажээ | ||
Үзсэн: 174 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.