Шууд Chart

Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, цэцэрлэг, сургуулийн эмч, эрүүл ахуйч нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулав

2025-12-05 10:28:30

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, зохион байгуулах, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор ЭМЯ-аас Эрүүл мэндийн хөгжлийн төв, Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөл (ХСМСЗ), ЭХЭМҮТ-тэй хамтран нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, өрх, сумын эрүүл мэндийн төв, цэцэрлэг, сургуулийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Сургалтыг ЭМЯ-ны Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, АУ-ны доктор, клиникийн профессор, хүүхдийн эрчимт эмчилгээний эмч, ЭНЭҮТ-ийн Хүүхдийн ерөнхий зөвлөх эмч Ш.Энхтөр удирдан дараах чиглэлүүдээр чадавхжуулав.

-Хүүхдэд тохиолдох томуу, томуу төст өвчний эмнэлзүйн зааврын талаар чиглүүлэх цахим сургалтыг цэцэрлэг, сургуулийн эмч, эрүүл ахуйч, өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч нарт;

-Томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ, эмийн жор бичилтийн талаар цахим сургалтыг өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч нарт;

-Томуу, томуу төст өвчний үеийн хариу арга хэмжээний бэлэн байдлын хангах талаар танхимын сургалтыг дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд;

-“Томуу, томуу төст өвчний эмнэлзүйн менежментийн зарим асуудлуудын талаар цахим сургалтыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд тус тус зохион байгууллаа.

Сургалтад давхардсан тоогоор нийт 1400 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, цэцэрлэг, сургуулийн эмч, эрүүл ахуйч нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулав  
Үзсэн: 121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй