Шууд Chart

Төмөр замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна

2025-12-01 15:23:37

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй “Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замын төсөлд ашиглагдах материалын тээвэрлэлт, тэдгээрийг хүлээн авах болон талбайд тараан байршуулах ажлыг улирлын нөхцөл байдлаас үл хамааран тасралтгүй үргэлжүүлж, бүтээн байгуулалтын хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар уг төмөр замын бүтээн байгуулалтад гэрээний дагуу нийлүүлэх 9,310 ширхэг зам төмрөөс 4,340 ширхэгийг хүлээн авч, төсөлд шаардлагатай нийт зам төмрийн 46 хувийг бүрдүүлээд байна. Мөн 32,880 ширхэг бетон дэрийг хүлээн авч, эдгээрийг 18-р км-ийн ПК200 хүртэл буулгаж, талбайд байршуулалтын ажлыг бүрэн гүйцэтгэлээ. Энэ нь төслийн хэрэгцээт бетон дэрийн 15 хувийг хангаж байгаа юм.

Ийнхүү материалын нийлүүлэлт тогтмол нэмэгдэж, газар дээрх угсралт болон байршуулалтын ажил төлөвлөгөөний дагуу урагшилж байгаа нь “Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын дараагийн шатны ажлыг хугацаанд нь эхлүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж байна.


Төмөр замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна  
Үзсэн: 85 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй