Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Чингис хаан Үндэсний музей болон Ватиканы Апостолын номын сан хооронд “Хамтран ажиллах тухай санамж бичиг”-ийг 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр байгууллаа.
Хоёр тал хамтран ажилласнаар тус улсын номын санд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой судалгааны материал, сурвалж бичиг, ховор архивын баримттай танилцах, судлах боломж бий болохын зэрэгцээ харилцан эрдэмтэн судлаачдыг солилцсоноор судалгааны чанарт ахиц гарах юм.
Ватиканы Апостолын номын сан нь дэлхийн хамгийн эртний, үнэт өв бүхий номын сангуудын нэг бөгөөд олон мянган жилийн түүхтэй гар бичмэлүүд, эртний ном судрууд, архивын материал, хэвлэмэл ном, газрын зураг, болон зоос, медалиуд хадгалагддаг байна. Одоогоор тус номын сан 1.6 сая гаруй ном, 80 мянга орчим гар бичмэл бүхий өвтэй бөгөөд эдгээр нь дэлхийн шашин, шинжлэх ухаан, урлаг, соёл, түүхийн үнэт эх сурвалж болдог байна.
| Хамтран ажиллах тухай санамж бичиг байгууллаа | ||
| Үзсэн: 125 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.