
Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд БНМАУ-ын Маршал төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын дурсгалыг мөнхжүүлэн сурталчлах зорилготой үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Маршал Ю.Цэдэнбал БНМАУ-ын нам, төрийг 44 жил удирдаж, Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Уг үзэсгэлэнд түүний эдэлж хэрэглэж байсан олон арван сонирхолтой үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгджээ. Нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын Орлогч дарга бригадын генерал Б.Баатар болон аймгийн удирдлагууд холбогдох албаны хүмүүс оролцлоо.
ЗХЖШ -ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим болон Төрийн хүндэт харуулын бүрэлдэхүүн Маршалынхаа төрсөн нутгийн түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн оролцох бөгөөд аймгийн төв талбайд яруу тунгалаг үлээвэр найрал хөгжмийн тоглолтыг иргэдэд толилууллаа.
Маршал Ю.Цэдэнбал үзэсгэлэн нээгдлээ | ||
Үзсэн: 229 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.