Шууд Chart

“Хавдрын эсрэг үндэсний аян-2026” эхэллээ

2026-06-29 16:24:35

Сэлэнгэ аймагт 2026 оны 06 сарын 29-нөөс 07 сарын 03-ны өдрүүдэд Хавдрын эсрэг үндэсний аян-2026” зохион байгуулагдаж байна.

Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгоог сайжруулах, орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа.

АЯНЫ ХҮРЭЭНД:

  • Хавдар Судлалын Үндэсний Төвийн 16 эмч, мэргэжилтэн Сэлэнгэ аймагт ажиллана
  • Хавдраас урьдчилан сэргийлэх талаарх сургалт, сурталчилгаа зохион байгуулна
  • Орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургаж, чадавхжуулна
  • Зорилтот бүлгийн иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулна
  • Хавдраас сэргийлэх, хянах бодлогын хэрэгжилтэд дэмжлэгт хяналт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө

Сэлэнгэ аймгийн хувьд өнгөрсөн оны байдлаар хорт хавдрын шинэ тохиолдлын 79 хувь нь хожуу шатандаа оношлогдсон гэх судалгаа гарчээ. Иймд аяны хүрээнд нарийн мэргэжлийн эмч нарын баг бүрэлдэхүүн ажиллаж, иргэдэд хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх төдийгүй эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй хийж байна.


“Хавдрын эсрэг үндэсний аян-2026” эхэллээ  
Үзсэн: 67 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй