Шууд Chart

Сургагч багш бэлтгэх сургалтад 450 багш, боловсролын ажилтан хамруулжээ

2025-08-05 12:51:38

2025–2026 оны хичээлийн жилээс хэрэгжих “Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөр”- ийг орон даяар нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд сургагч багш бэлтгэх сургалтыг явуулж байгаа. Тус сургалтад 21 аймаг, 9 дүүргээс нийт 450 багш, боловсролын ажилтан хамрагдаж байна. Эдгээр багш нар нь цаашид орон нутагтаа шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бусад багш нарт сургалт зохион байгуулах чухал үүрэг гүйцэтгэх юм.

Шинэ хөтөлбөрийг 2024 оны 176 дугаар тогтоолоор батлагдсан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-ын хүрээнд боловсруулсан агаад 2024 оны 11 сараас 2025 оны 4 сарын хооронд 6 дүүрэг, 12 аймгийн 18 цэцэрлэгт туршин хэрэгжүүлж, багш, судлаачдын санал, зөвлөмжийг тусган сайжруулсан байна.


Сургагч багш бэлтгэх сургалтад 450 багш, боловсролын ажилтан хамруулжээ  
Үзсэн: 130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй