Шууд Chart

“Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

2025-09-06 10:05:56

“Улаанбаатар 2025” Азийн дуатлоны цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Хүй 7 худагт эхэллээ.
 
Тэмцээнд элит ангилалд Сингапур, Япон, Монгол Улсын нийт 22 тамирчин өрсөлдөх бол сонирхогчдын ангилалд 80 гаруй тамирчин өрсөлдөх юм.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын ивээл дор зохион байгуулагдаж буй тэмцээний нээлтийн үйл ажиллагаа болж элит ангиллын эрэгтэй гараанд 11 тамирчин гарч энэ удаагийн тэмцээн албан ёсоор эхэллээ.
 
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд тус тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, тэмцээнийг зохион байгуулах хорооны дэд дарга, Нийслэлийн ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг, БТСУХ-ын дарга Э.Билэгт, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй нарын хүндэт зочид оролцов гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.  
 
 
 

“Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ  
Үзсэн: 261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй