Шууд Chart

Олон улсын хүүхдийн спортын XI надамд монгол улсаас 125 тамирчин оролцоно

2025-09-18 17:02:13

Спортын төв ордны А зааланд өнөөдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат, Баяннуур гэсэн хоёр хотноо есдүгээр сарын 22-28-ны өдрүүдэд болох Олон улсын хүүхдийн спортын XI наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов. Ёслолд ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Амарсайхан, БТСУХ-ны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэн нар оролцож, баг тамирчдад хүслээ.

Түүнчлэн Монгол Улсын төрийн далбааг сагсан бөмбөгийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Олон улсын хүүхдийн спортын наадмын аварга Ч.Соёмбосүлдэд, Олон улсын хүүхдийн спортын наадмын тугийг чөлөөт бөхийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Олон улсын хүүхдийн спортын наадмын аварга Б.Ариунзулд гардуулав.

Энэ үеэр Д.Жаргалсайхан дарга хэлсэн үгэндээ “Спортын төрөл бүртээ амжилттай оролцож, төрийн далбаагаа олонтоо мандуулж, төрийн дуулалаа олонтоо эгшиглүүлж, өөртөө итгэлтэй, зоригтой, хүчтэй байж, боломжоо бүрэн ашиглаарай” хэмээн захилаа. Тус наадамд Монгол улсаас спортын есөн төрөлд 21 дасгалжуулагчийн удирдлага дор 152 тамирчин өрсөлдөх ба зургаан шүүгч, гурван эмч, таван штабын ажилтан хамрагдах юм.

Олон улсын хүүхдийн спортын наадам 2009 онд анх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болж байсан бол удаах нь 2011 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хот, 2013 онд Монгол Улс, 2014 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, 2015 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд, 2017 онд Монгол Улсад, 2018 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хот, 2019 онд ОХУ-ын Чита, 2023 онд Улаанбаатар хотод болж байв.


Олон улсын хүүхдийн спортын XI надамд монгол улсаас 125 тамирчин оролцоно  
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй