Шууд Chart

Канад: Инфантинод тусгай хамгаалалт үзүүлэхээс татгалзав

2026-04-30 11:26:17

Канадын Ванкувер хотын цагдаагийн байгууллага Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни Инфантинод зориулсан тусгай хамгаалалтын цуваа гаргах хүсэлтийг татгалзжээ.

Тодруулбал, Ванкувер хотод зохион байгуулагдах FIFA-гийн хурлын үеэр  замын хөдөлгөөнийг бүрэн зогсоох, уулзваруудыг хаах зэрэг өндөр түвшний хамгаалалтын зохицуулалт хүссэн байна. Гэвч ийм төрлийн хамгаалалт нь зөвхөн төрийн тэргүүнүүдэд хамаарах тул шаардлагыг хангахгүй гэж үзэн татгалзсан талаар албаныхан мэдэгджээ.

Цагдаагийн байгууллагын тайлбарласнаар, Инфантино нь олон улсын хамгаалалттай этгээдийн ангилалд хамаарахгүй бөгөөд ийм төрлийн цуваа зохион байгуулах нь зохисгүй гэж үзсэн байна.

Харин FIFA-гийн зүгээс уг хүсэлтийг байгууллагын ерөнхийлөгч өөрөө гаргаагүй, харин 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагч тал гаргасан гэж тайлбарлажээ.

Ванкувер хот нь 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хамтран зохион байгуулах хотуудын нэг бөгөөд энэ долоо хоногт FIFA-гийн гишүүн орнуудын төлөөлөгчдийн хурлыг хүлээн авч байна.


Канад: Инфантинод тусгай хамгаалалт үзүүлэхээс татгалзав  
Үзсэн: 65 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй