Шууд Chart

Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн багачууд уран гимнастикаар ур чадвараа сорилоо

2026-04-16 15:29:41

Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн “ Хөдөлгөөн гимнастик”-аар хүүхдийг хөгжүүлэх арга хэмжээ өнөөдөр Баянгол дүүргийн спорт цогцолбор боллоо.

Энэ арга хэмжээнд цэцэрлэгийн 10 бүлгийн 230 хүүхэд ур чадвар, авьяасаа сорилоо.

Эдгээр  10 бүлгээс хамгийн шилдгээр  “Бэлтгэл А” бүлэг,“ Дундын А” бүлэг тодорсон юм.  Харин эцэг эх асран хамгаалагчид  хөгжөөн дэмжигч хийж, анги бүлгээрээ хувцас болон хэрэглэгдэхүүнээр жигдэрсэн байсан юм.

57 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Баярмаа “Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэг уран хөдөлгөөнт гимнастикаар хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ уран хөдөлгөөнт гимнастикаар хүүхэд бүр багаасаа урлаг уран сайхан, гоо зүйн мэдлэг болон бие бялдар, хөдөлгөөнийг эзэмших, хөгжүүлэх зорилго болгож байгаа.

Цэцэрлэгийн хэмжээнд бүх хүүхдийг тэгш хамруулах зорилтыг тавьж, бэлтгэл хангаж оролцуулсан. Өнөөдрийн байдлаар 230 хүүхэд оролцож байна. Анги хамт олны байр эзлүүлэх гэхээс илүүтэй, хүүхдийг уран хөдөлгөөнт гимнастикаар хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт анхаарч байгаа зүйл юм. 

Өнөөдрийн арга хэмжээнээс бэлтгэл, ахлах бүлгүүдээс шилдгийн тодруулна. Бага дунд бүлгээс шилдгийн тодруулна. Манай цэцэрлэгийн энэ үйл ажиллагааг эцэг эх асран хамгаалагчид болон хүүхдүүд хүссэн хүлээдэг болсон” гэдгийн онцолсон юм.

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн багачууд уран гимнастикаар ур чадвараа сорилоо   
Үзсэн: 273 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 20 минутын өмнө
Хүүхдийн төлөө их зүйл хийж зохион байгуулдаг мундаг хамт олон шүү. Амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 1 цаг 8 минутын өмнө
Сайхан үйл ажиллагаа байлаа
Зочин [127.0.0.xxx] 1 цаг 8 минутын өмнө
Хүүхэд бүр эрүүл чийрэг биетэй, саруул ухаантай байгээ

Бидэнтэй нэгдээрэй