ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бүгд Найрамдах Конго Улсын Ерөнхийлөгч Денис Сассу Нгессотой 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд Москва хотноо уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Владимир Путин хоёр орны харилцаа 1981 онд анхны гэрээ байгуулагдсанаас хойш найрсаг, өргөн хүрээнд хөгжиж ирснийг онцлов. Мөн Конго Улсын Ерөнхийлөгчийг сонгуулийн ялалт байгуулсанд баяр хүргэж, тангараг өргөсний дараах анхны гадаад айлчлалаа ОХУ-аас эхлүүлсэнд талархал илэрхийлсэн байна.
Тэрбээр хоёр улсын хамтын ажиллагааг геологи хайгуул, эрчим хүч, ложистик, хөдөө аж ахуй зэрэг салбарт өргөжүүлэх боломжтойг тэмдэглэж, Оросын компаниуд Конго Улсад үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгааг илэрхийллээ. Мөн Конго улсын дотоодын улс төрийн тогтвортой байдал нь бизнесийн таатай орчныг бүрдүүлж байгааг онцолсон.
Хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хүрээнд боловсон хүчин бэлтгэх чиглэлд ахиц гарч буйг дурдсан бөгөөд өмнөх жилүүдэд Конго Улсад зориулан 8000 гаруй мэргэжилтэн Орост бэлтгэгдсэн, одоогоор 850 гаруй оюутан тус улсад суралцаж байгааг мэдээлжээ.
Түүнчлэн хоёр улс олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж буйг тэмдэглэж, энэ намар зохион байгуулагдах Орос-Африкийн гуравдугаар дээд хэмжээний уулзалтад Конго Улсын Ерөнхийлөгчийг оролцохыг урьсан байна.
| ОХУ, Конго улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо | ||
| Үзсэн: 55 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.