Шууд Chart

Дубай дахь ухаалаг "дал мод"

2015-09-02 13:44:04

Дубайд утасгүйгээр сүлжээнд холбогдож, утсаа цэнэглэж, лавлагаа мэдээлэл авч болдог ухаалаг “дал мод”-дыг суурилуулжээ. 
Дал модноос санаа авч зохион бүтээсэн уг төхөөрөмж нь нарны эрчим хүчээр ажилладаг. Энэ модны есөн навч тусгай  фотоэлементүүд агуулдаг бөгөөд өдөрт 7.2 квт эрчим хүч үйлдвэрлэх чадалтай аж.  
Одоогоор хотод дээрх төхөөрөмжөөс хоёрыг суурилуулаад байгаа юм. Нэг нь дэлхийд алдартай “Burj Al Arab” зочид буудлын урд, нөгөө нь “Zabeel” цэцэрлэгт хүрээлэнд бий.  
Зохион бүтээгчид энэ үйлчилгээ нь хүрээгээ улам тэлж байгаа гээд нэг жилийн дотор хотод 103 ухаалаг дал мод “тарих”-аар төлөвлөсөн гэдгээ дуулгажээ. 


 

Б.Назкеш


Дубай дахь ухаалаг "дал мод"   
Үзсэн: 3031 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй