Шууд Chart

Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-05-29 11:52:26

2026 оны тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ.

Хур тунадас: Тавдугаар сарын 29-нд Алтайн уулархаг нутгаар, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06 дугаар сарын 01-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд нутгийн хойд хэсгээр, 03-05-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Тавдугаар сарын 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд нутгийн зарим газраар, бусад хугацаанд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Тавдугаар сарын 30-нд дуу цахилгаантай аадар бороо, 31-нд бага зэргийн бороо, 06 дугаар сарын 01-нд бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Тавдугаар сарын 30-наас сэрүүсэж шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.


Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв  
Үзсэн: 182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй