Шууд Chart

Үерийн эрсдлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ

2026-06-11 16:03:22

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үерийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор далан, суваг шуудуу, ус зайлуулах хоолой бүхий газруудад үзлэг, шалгалт хийв.

Үзлэг, шалгалтаар дүүргийн менежер Э.Чинзориг, Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон, Онцгой байдлын хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Б.Гантөмөр нар 14, 15, 16, 18, 19, 20  дугаар хороонд ажиллаж, үерийн ус зайлуулах барилга, байгууламж болон хүчитгэх шаардлагатай эрсдэл өндөр байршлыг тэмдэглэлээ гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 


Үерийн эрсдлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ   
Үзсэн: 89 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй