Шууд Chart

Неймар багаасаа цалин нэмэхийг шаарджээ

2018-05-08 09:44:06

Бразилийн шигшээ, Францын дээд лигийн ПСЖ багийн тоглогч Неймар багаасаа цалин нэмэхийг шаардаж, өгөхгүй бол Францыг орхиход бэлэн байгаа гэнэ.

Тэрбээр амжилт, багийн уур амьсгалын төлөө ийм алхам хийх гэж байгаа гэж хөлбөмбөг сонирхогчид ойлгож байсан ч мань хүн багаасаа цалингаа нэмэхийг шаардсан мэдээлэл цацагдсан нь олон хүний дургүйцлийг төрүүлээд байна.

“AS” сонинд мэдээлснээр, Неймар багаасаа долоо хоногт нэг сая еврогийн цалин хүсч байгаа аж. Одоо тэрээр багаасаа долоо хоногт 750 мянган евро хүртдэг юм байна.

Хөлбөмбөгчний агентууд 2022 он хүртэл мөрдөгдөх учиртай одоогийн гэрээг эргэж харах асуудлаар ПСЖ-ийн ерөнхийлөгч Нассер аль Хелаифитай хийгээд эхэлсэн гэнэ.

Неймар ПСЖ-тэй байгуулсан гэрээг цуцалж, “Реал”-д очих шилжилтийг зохион байгуулахыг эцгээсээ хүссэн гэсэн мэдээлэл өнгөрсөн сарын эхээр цацагдаж байсан билээ. Гэхдээ тэр үед хөлбөмбөгч Францын лигийн төвшинд сэтгэл хангалуун бус байгаа гэсэн тайлбар дагалдаж байсан юм.

Харин одоо гарч байгаа мэдээллээр шалтгаан нь мөнгө байсан болж таарав. Тэрбээр өнгөрсөн зун Каталоны “Барселона” багаас ПСЖ-д хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн дээд үнэ болох 222 сая еврогоор үнэлэгдэн шилжиж байсан билээ.

Бразил эр ПСЖ-д ирснээсээ хойш бүх тэмцээнд 30 тоглолтод оролцож, 28 гоол хийгээд байгаа юм.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Неймар багаасаа цалин нэмэхийг шаарджээ  
Үзсэн: 3303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [92.57.233.xxx] 2018-05-08 19:34
alialagch yugaa xiij franc luu yavsan yum ve citi yumuu chelsea d ochix bs n yum
Зочин [202.179.24.xxx] 2018-05-08 13:15
Ene 1 ym manai bagsh nar sjig ym bolj bndaa
Зочин [118.33.138.xxx] 2018-05-08 11:12
xaxa sard 3n say euro avdag humuuseesmanai offshorchid iluu mongotei bna geed bodohoorodoo haashaach iin uhaan hurehguin xaxa
Зочин [103.111.68.xxx] 2018-05-08 10:31
Хувь хүн цалингаа боломжоороо нэмэхийг шаардсан цалин нь сарын з сая еврогийн цалинг сарын 4сая гаруй евро болгохыг л шаардсан байна. Боломжтой бол өгөх л хэрэгтэй шүү дээ хэ хэ...

Бидэнтэй нэгдээрэй