Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага (UNCCD CO17)-ын Дарга (President-Designate) Б.Батцэцэг Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Гадаад хэргийн сайд Мауро Виеиратай утсаар ярив.
Тус улсаас COP17 бага хуралд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Жоау Паулу Капобианку тэргүүтэй төлөөлөгчид оролцох юм.
Сайд Б.Батцэцэг Монгол Улс, Бразил Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд, тэр дундаа Латин Америкийн орнуудтай харилцах харилцааны чухал чиглэл болгон хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.
Мөн Бразил Улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй манлайлан оролцож, Белем хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурал (COP30)-ыг амжилттай зохион байгуулсан туршлагыг өндрөөр үнэлэв.
Түүнчлэн талууд COP17-ын хүрээд өрнөх яриа хэлэлцээг үр дүнтэй явуулж, конвенцын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн бодит үр дүнд хүрэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Гадаад хэргийн сайд Мауро Виеира UNCCD COP17-ын зохион байгуулалтад амжилт хүсэж, бага хурлын үеэр Талуудын яриа хэлэлцээг урагшлуулах, байр суурийг ойртуулах, зөвшилцөлд хүргэхийн тулд Бразилын төлөөлөгчид хувь нэмрээ оруулахын төлөө ажиллах болно гэлээ гэж Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.
| Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Гадаад хэргийн сайд Мауро Виеиратай утсаар ярив | ||
| Үзсэн: 71 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.