Шууд Chart

COP17: Нарантуул, Дүнжингаравын авто зогсоолыг түр хаана

2026-08-17 08:45:13

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотод өнөөдөр эхэлж байна.

Хурлын үеэр замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, зочид төлөөлөгчдийн аюулгүй, шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нарантуул болон Дүнжингарав худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана.

Мөн тухайн чиглэлд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, богино эргэлтийн автобусны маршрут болон нэмэлт зогсоолын зохион байгуулалт хэрэгжүүлнэ.

Хурлын өдрүүдэд зарим авто замын хөдөлгөөнд түр зохицуулалт хийх тул иргэдийг хувийн автомашины хэрэглээг аль болох багасгаж, нийтийн тээврийн маршрут, цагийн хуваарь болон замын хөдөлгөөний мэдээллийг урьдчилан авч зорчих хөдөлгөөнөө төлөвлөхийг зөвлөж байна.

COP17 нь цөлжилт, ган, газрын доройтол зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэх олон улсын томоохон арга хэмжээ бөгөөд энэ хугацаанд Улаанбаатар хотод олон орны зочид, төлөөлөгчид төвлөрөх юм. Иймд иргэдийг түр зохицуулалтад хүлээцтэй хандаж, зорчих чиглэл, цагаа урьдчилан тооцоолохыг уриалж байна.

Нийтэлсэн: COP17 Mongolia

COP17: Нарантуул, Дүнжингаравын авто зогсоолыг түр хаана  
Үзсэн: 85 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй