Европын Холбооны Хүнс, тэжээлийн шуурхай дохиоллын систем (RASFF)-ийн мэдээлснээр Франц улсад үйлдвэрлэсэн “Carrefour Classic” брэндийн “Cacahuètes grillées sans sel ajouté/Fried peanuts” давсгүй, хуурсан газрын самрын 2/26103/1 цувралд афлатоксин В1 зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр илэрсэн байна.
Уг бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татах арга хэмжээ авч байгаа тул иргэд та бүхэн дээрх цувралын дугаартай бүтээгдэхүүнийг худалдан авах, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
Хэрэв уг бүтээгдэхүүнийг худалдан авсан бол хэрэглэхгүй байх, худалдаалж буй газарт нь буцаах арга хэмжээ авна уу.
Афлатоксин В1 нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хорт бодис тул бүтээгдэхүүний нэр, брэнд, цувралын дугаарыг сайтар шалгаж хэрэглэнэ үү.

| Давсгүй, хуурсан газрын самрын цувралд афлатоксин В1 зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр илэрчээ | ||
| Үзсэн: 81 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.