Өмнөговь аймгийн "Гурвансайхан" нисэх буудлаас БНСУ-ын чиглэлд олон улсын анхны захиалгат нислэг 2026 оны наймдугаар сарын 13-нд хөөрлөө.
"Гурвансайхан" нисэх буудал нь энэ оны 7 дугаар сарын 18-нд Япон Улсаас олон улсын анхны шууд нислэгээ хүлээн авч, олон улсын агаарын тээврийн шинэ чиглэлээ нээгээд байсан бол энэ удаа БНСУ-ын чиглэлд анхны захиалгат нислэг үйлдэж байна.
Ийнхүү Даланзадгад хотын Гурвансайхан нисэх буудал нь Япон, БНСУ-ын чиглэлд шууд нислэг хүлээн авч, Өмнөговь аймгийг олон улсын аялал жуулчлалын шинэ агаарын гарцтай болгож байна.
Энэ нь Өмнөговь аймгийн төдийгүй Монгол Улсын аялал жуулчлалыг бүсчилэн хөгжүүлэх, орон нутагт ирэх гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Цаашид "Гурвансайхан" нисэх буудлын олон улсын нислэгийг тогтмолжуулах, нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэн өргөтгөх чиглэлээр ажиллаж, Өмнөговийг олон улсын аялал жуулчлалын шууд нислэгийн шинэ төв болгох зорилт тавин ажиллаж байна.
Нэг сарын дотор Япон, БНСУ гэсэн хоёр улсын чиглэлд олон улсын шууд нислэг нээгдэж байгаа нь Өмнөговийн аялал жуулчлалын салбарын олон улсын зах зээлд хүрэх шинэ боломжийг нээж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.

| Даланзадгад-Солонгосын чиглэлд олон улсын анхны захиалгат нислэг үйлдлээ | ||
| Үзсэн: 61 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.