Шууд Chart

Дүүргүүдийн газар олголтод шалгалт хийж байна

2023-04-03 14:10:58

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр боллоо.

Тус зөвлөгөөний үеэр Ойн сан бүхий газрын газар ашиглалт, бүртгэлд хяналт шалгалт хийх, цаашид авах арга хэмжээний талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Ойн сан бүхий газарт 17,633 нэгж талбар бүртгэлтэй судалгаа гарсан. Цаашид газар олголтыг бүрэн хориглох, хоёр жил ашиглаагүй газрыг Газрын тухай хуулийн дагуу цуцлах, орц, гарц болон газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх, газрын үнэлгээний бүсчлэлд өөрчлөлт оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн дүүргүүдийн газар олголтод хяналт шалгалтыг эхлүүллээ” гэв.


Дүүргүүдийн газар олголтод шалгалт хийж байна  
Үзсэн: 394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй